H7N9 вирусын халдвар эрчимтэй нэмэгдэж байна

Шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн шувууны ханиад энэ өдрүүдэд илүү эрчимтэй тархаж байна гэж БНХАУ-ын албаны эх сурвалжууд мэдээллээ. Тиймээс энэ ханиаданд илүүтэй анхаарал хандуулах шаардлага тулгарсан  хэмээж байна.  Өнөөдрийн байдлаар 126 хүн энэ өвчнөөр өвчилсөний 24 нь амь насаа алджээ. Харин бусад өвчтөнүүдийн биеийн байдал хүндхэн байгаа нь эмнэлгийнхний сэтгэлийг  зовоож байна. Ханиад авсан хүмүүсийн тоо нэмэгдэх, хурдан хугацаанд хүмүүс амь насаа алдах үзэгдэл гарсаар  байгаа юм.

Хэдийгээр олон улсад тараагүй байгаа ч эмчилгээний аргыг  хурдан хугацаанд олохгүй бол энэ нь ихээхэн аюуд дагуулж мэдэхээр байгааг ДЭМБ-ын эмч судлаачид хэлж байна. Судлаачдыг хамгийн хүнхэн байдалд оруулаад байгаа нэг зүйл нь энэ вирус  хүнээс хүнд халварлаж байгаа эсэхийг нарийн тогтоож чадахгүй байгаа явдал юм.  Шувуунаас хүнд халдварлаж байгаа нь нотлогдсон. Гэтэл шувуутай огтхон ч ойртоогүй хүмүүс ч бас энэ өвчнөөр өвжилж байгаа нь гайхшралд оруулаад байгаа. Ямартай ч шувуунаас хүнд халдаж байгаа нь тогтоогдсон учир энэ долоо хоногт 20 мянган тэжээвэр шувууг устгалд оруулсан.

Х.Төгөл 

 

Сэтгэгдэл бичих