“Funk beat” хамтлагийн реппэр Од хип хоп хамтлаг шалгаруулж авна

Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн “Макс мюзик рекордс” студитэй. Тэгвэл энэ студидээ шинэ дуучин, хамтлаг шалгаруулж авахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ хавартаа багтаагаад шалгаруулалт зарлах бөгөөд АНУ-д саунд инженерийн чиглэлээр сурч байгаа “Funk beat” хамтлагийн реппэр Одыг ирэхээр хамтарч  R&B,  хип хоп  хамтлаг шалгаруулж авах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэхдээ түүнээс өмнө амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг шалгаруулах юм байна.   

Шалгаруулалтад хөгжмийн хэмнэл, ритмтэй, сонсгол сайтай авьяаслаг залуусыг шалгаруулж авах бөгөөд оролцох залуус хоёроос гурван монгол, гадаад дуу бэлдэж ирсэн байх ёстой аж. Хамгийн гол нь 16-24 насны залуусыг шалгаруулалтад оролцох юм.  Сонирхуулахад Б.Лхагвасүрэн “Сүнс” хамтлагийнхаа хуучны дуунуудыг сэргээж дуулахаар шийдсэн гэнэ. Тухайлбал “Охин чамтай”, “Бахдан дуулъя”, “Нэгэнт учрахаа больсон чиний дүр” зэрэг дууг юуны өмнө фэнүүддээ хүргэхээр бэлтгэлдээ оржээ. Тэрбээр энэ дуунуудаа амьд хөгжимтэй дуулах гэнэ.

Ж.Цэлмэг

 

 

Сэтгэгдэл бичих