Иргэдэд уран бичлэг бичиж өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигийг үндэслэн жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 07-ны хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Үндэсний номын сангаас их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 11 цагт Үндэсний номын санд болох бөгөөд баярын хүрээнд “Судар бичгийн алтан сан” /үндэсний баримтат 108 өв/ номын нээлтийн ёслол, “Дурсамж тээсэн монгол бичиг” цагаан толгойн үзэсгэлэн, зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг МҮНС-нд хадгалуулж, гэрээ байгуулах ёслол зэрэг олон шинэлэг арга хэмжээ зохиогдоно. Мөн “Бичиг соёл” төвийн хамт олон номын сангийн гадна талбайд олон нийтэд уран бичлэг /каллиграф/-ээр үйлчилж, хэвлэлийн газрууд ном бичгийн хэрэгслийн худалдаа явуулах тул эх хэл, бичиг соёлоо эрхэмлэгч хүн бүрийг баярын хүрээнд зохиогдох үйл ажиллагаанд морилон ирэхийг урьж байна.

“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР 2013” ХӨТӨЛБӨР

5 дугаар сарын 2
11:00 “Үндэсний бичиг үсгийн баяр” –ийн нээлтийн ёслол
Монголын Үндэсний номын сан

- Зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг МҮНС-нд хадгалуулж, гэрээ байгуулах
Монголын Үндэсний номын сан
-“Судар бичгийн алтан сан” Үндэсний баримтат 108 өвийн
танилцуулга каталогийн нээлтийн ёслол
Монголын Үндэсний номын сан
-“Монгол бичгээ эрхэмлэгч” хувь хүн, байгууллагыг
шалгаруулж өргөмжлөл олгох арга хэмжээ
Монголын Үндэсний номын сан

-“Шилдэг ном 2012” номын дээжсээс гардуулах ажиллагаа
Монголын Үндэсний номын сан
-Номын худалдаа, солилцоо
Монголын Үндэсний номын сан

- “Уран бичлэгийн үзүүлбэр” арга хэмжээ
Монголын Үндэсний номын сан
- “Ганжуур Данжуурын судалгаа” Эрдэм шинжилгээний бага хурал
Монголын Үндэсний номын сан

5 дугаар сарын 3
10:00-12:00 “Номын сангийн тухай хууль”, “Үндэсний номын сангийн
эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг
Монголын Үндэсний номын сан

13:30-15:00 “Баримтат өвийн хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэг
Монголын Үндэсний номын сан

15:00-15:30 “Зохиогчийн эрх ба номын сан” танилцуулга, хэлэлцүүлэг
Монголын Үндэсний номын сан
14:00 “ЕБС-ийн сурах бичгийн хэл найруулга” ЭШ-ний бага хурал /Багшийн хөгжлийн ордон/

5 дугаар сарын 6-7
“Номын сангийн шинэлэг маркетинг” сургалт
/Хүүхдийн номын ордон/

5 дугаар сарын 01-05-ний өдрүүдэд

9:00-17:00 “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэн
Монголын Үндэсний номын сан
“Дурсамж тээсэн монгол бичиг” үзэсгэлэн
Монголын Үндэсний номын сан
“Бичиг соёл” үзэсгэлэн
Урчуудын эвлэлийн хороо

Ерөнхий зохион байгуулагч: Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Үндэсний номын сан

Ж.Цэлмэг

Сэтгэгдэл бичих