Саудын Арабт үер болж 13 хүн амь насаа алдав

Саудын Арабт гэнэт их хэмжээний аадар бороо орж үеэр буусны улмаас 13 хүн амь насаа алдаж дөрвөн хүн ор сураггүй алга болжээ. Аадар  тус улсын ихэнх нутгаар ширүүхэн орсон.  Харин амь насаа алдсан хүмүүс нийслэл Рияд, өмнөд нутгийн Баха, хойд нутгийн Хайл  зэрэг хотын оршин суугчид байсан юм. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн мэргэжлийн байгууллагууд иргэдэд хандан ширүүн бороо орохыг сануулж байсан гэнэ.

Үерээр гудамжинд машинууд хөвж, модод булгаран унаж их гамшиг нүүрлэсэн байна. Хүмүүсийн ярьж буйгаар  энэ улсад сүүлийн 25 жил ийм их хэмжээний үер болж байгаагүй гэлээ.

Одоо үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүс болон орон нутгуудад тусламж илгээн, цэвэр ус хоол хүнс илгээж байна.

Х.Төгөл

 

 

Сэтгэгдэл бичих