Бостоны халдлагад холбогдуулан гурван хүнийг баривчилжээ

Хотын цагдаагийн газрын мэдээлснээр, Бостонд болсон  террорын ажиллагааг мөрдөн шалгах ажлын хүрээнд бас гурван хүн баривчилжээ. Бостоны марафон гүйлтийн үеэр хоёр бөмбөг дэлбэрснээр  гурван хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн бэртэж гэмтсэн юм. 

Хоёр сэжигтэн Казахастанаас АНУ-д ирсэн бөгөөд тэдний нэгийг Диас Кадырбаев, нөгөөг нь Азамат Тажаяков гэдэг байна.

Массачусетсын шүүхэд ирсэн баримт бичгээс үзвэл,  Жохар Царнаевын өрөөнд мөрдөх товчооны ажилтнуудыг нэгжлэг хийхээс хоёр өдрийн өмнө перотехникийн материалын задласан боодол байсан үүргэвч болон компьютерыг  тэндээс авч гарсан гэж Кадырбаев, Тажаяков хоёрыг сэжиглэж байгаа ажээ.

Кадырбаев, Тажаяков, саатуулагдсан гурав дахь этгээд болох АНУ-ын иргэн  Родел Филлипос, Жохар Царнаев нар 2011 онд Дартмутын их сургуульд сурч эхлэж, 2012 оны хавар  найзлах  болсон байна. Тэгэхэд эхний гурав нь 19 настай байжээ.

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын дотоодын аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн хорооны гишүүн Жейсон Чеффиц “Boston Herald” сонинд ярилцлага өгөхдөө, ах, дүү Царнаевт хамсаатнууд байж болох юм хэмээн мөрдөн байцаагчид сэнжиглэж байгааг мэдэгдсэн юм.

“Тэд энэ бүхнийг өөрсдөө хийсэн гэж үзвэл хачирхалтай хэрэг болно. Мөрдөн байцаагч нар ч мөн ингэж  үзэж байгаа” гэж Чеффицын хэлснийг сонин дурдсан байна.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих