Пауэрлифтингийн улсын аваргууд тодорч байна

Пауэрлифтингийн 2013 оны УАШТ өнөөдөр өндөрлөж дүнгээ гаргалаа. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн өрсөлдөөн боллоо. Мустанг клубын тамирчин Дашзэвэгийн Түмэнжаргал насанд хүргэчдийн 105 кг-н жинд хэвтээ шахалтын төрөлд захиалсан 255 кг-ийг өргөж хоёр дахь захиалалтаараа 265 улмаар 270 кг-ийг захиалан амжилттай гүйцэтгэснээр шинэ рекорд тогтоолоо. Ингэснээр тэрээр энэ ангилалд рекорд эвдэхээс гадна түрүүлэн улсын аварга болж байгаа юм. Пауэрлифтингийн 2013 оны УАШТ-д 21 байгууллага, клубын 109 тамирчин өрсөлдлөө. Ингээд үзэгчид та бүхэндээ тэмцээний жин тус бүрт улсын аваргын алтан медаль хүртсэн тамирчдыг танилцуулая. Эмэтэгэйчүүдийн 52 кг-д Алдар спорт хорооны тамирчин, спортын дэд мастер  Мягмарын Мөнхжаргал 195 кг-ийг өргөснөөр алтан медаль хүртсэн бол 57 кг-д мөн энэ спорт хорооны тамирчин Эрдэнэбатын Эрдэнэтуяа 282,5 кг-ийг өргөснөөр, 63 кг-д Алдар спорт хорооны тамирчин Адъяахүүгийн Отгонжаргал 302.5-аар тус тус тэргүүлжээ. Харин насан хүрэгчдийн 59 кг-д Мустанг клубын тамирчин Баяраагийн Одон 502,5-аар, 66 кг-д Орхон аймгийн тамирчин Ванчигдашын Мягмарпүрэв 657,5-аар тэргүүлсэн бол мастер 1-ын ангилалд 74 кг-д Тайхар клубын тамирчин Магуужингийн Эрдэнэ-очир 470-аар, 83 кг-д Пауэр Мартин клубын тамирчин Шаравдоржийн Ариунбаатар 795-аар, 74 кг-д Hearty клубын тамирчин Балтын Мянганбаатар 715-аар, мастер 1-н 83 кг-д Пауэр Мартин клубын тамирчин Шарадворжийн Бямбатогтох 595-г өргөснөөр тэргүүллээ. Мөн насан хүрэгчдийн -105 +105, мастер ангилал, -120, +120-д мөн медалийн эзэд тодорлоо.

МПНХ-ноос зохион байгуулсан пауэрлифтингийн УАШТ 3 өдөр үргэлжилж өнөөдөр хаалтаа хийлээ. Ирэх 9-р сарын 20-25-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод МПНХ-ноос пауэрлифтингийн ААШТ-ийг 2 төрөлтөөр зохион байгуулахаар бэлтгэж байна.

 А.Алт

 

 

 

 

Сэтгэгдэл бичих