Аэробекчид амжилтаа үргэлжлүүлсээр

Словак улсын Новизамек хтод спорт аэробекийн ОУ-ын тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд манай улсаас 7 тамирчин 3 дасгалжуулагчын хамтаар оролцож 3 мөнгөн медаль хүртжээ. Энэ тэмцээнд 9 орны 425 тамирчин өрсөлджээ. Манай улсаас 7 тамирчин, 5-р сургуулийн багш Оюунчимэг, дархан-уул аймгийн БТСХ-ны дасгалжуулагч Бөхбат, 97-р сургуулийн багш Тунгалаг нарын удирдлага дор оролцсон байна. Ингээд 9-11 насны хос төрөлд 5-р сургуулийн Ганди, Мөнхтулга нар мөнгөн медаль хүртсэн бол энэ насанд ганцаарчилсан төрөлд Мөнхтулга мөнгө, 12-14 насны ангилалд Өүлэнзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлжээ. Мөн 6 настай Маралмаа 9-11 насны ангилад нас өгсөж өрсөлдсөнөөс 46 тамирчнаас 25-р байрт шалгарч тусгай шагнал авсан бол Дархан-уул аймгийн тамирчин Марал 9-11 насанд тусгай шагнал хүртсэн байна.

Өнгөрөгч ням гарагт буюу 4-р сарын 28-ны өдөр ЕБС-иудын дунд спорт аэробекийн АШТ ахлах, бага дунд насны ангилалд болж аваргуудаа тодруулсан байна. Харин өсвөр насны аэробекчид Бразилд болох дэлхийн шилгүүдийн тэмцээнд оролцох байсан боловч зардал санхүүгийн улмаас явж чадахгүйд хүрчээ. Тэгвэл энэ сарын 17-нд Болгарт дэлхийн цомын цувралын 2 дахь болох юм байна. Харин энэ тэмцээнд мөн л зардал санхүү байхгүй гачигдлаас оролцох эсэх нь тодорхойгүй байна. Тамирчид дасгалжуулагчдын хэлж байгаагаар Словакт болсон тэмцээнд нэг хүн 3 сая төгрөгийн зардал хувиасаа гаргажээ. Харин хувиасаа ийм зардал мөнгө гарган тэмцээнд оролцож улс эх орныхоо нэригй хлийн чанадад гаргаад ирж байгаа хэдий ч улсаас тэр тусмаа холбогдох яам, албан газрын зүгээс ямар ч харж үзэх, урамшуулах зүйл байхгүй. Иймээс тамирчид болоод дасгалжуулагч, тэр дундаа эцэг эхчүүдийн урам маш ихээр хугарч цаашид хүүхдүүдээ ийм спортын төрлөөр байнга хичээлүүлэх, тэмцээн уралдаанд хувиасаа мөнгө гарган тэр бүр оролцуулж хамруулж чадахгүй хүнд байдалд ороод байгаа. Ингэснээр бусад спортын төрлүүд манай улсад хэрхэн хурдацтай яаж хөгжиж тогтмол амжилт үзүүлэх зам гүүр нээгдэхэд бүрхэг байгааг сэтгэл зовнин ярьцгааж байлаа.

А.Алт

 

Сэтгэгдэл бичих