“Алтайн эзний дуудлага” баримтат кино өнөөдөр дэлгэцнээ гарна

Монгол тууль үндэсний хөтөлбөрийн хүрээнд ССАЖЯамны ивээл дор Алтайн урианхайчуудын тууль хайлах үеийн ёс заншил сэдвээр Ховд аймаг дах дуу дүрс бичлэгийн “Төгөлдөр” студид бүтээсэн “Алтайн эзний дуудлага” хоёр ангит баримтат кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. “Алтайн эзний дуудлага” киноны нээлт  өнөөдөр Улсын филармонийн байранд болно. Хэдэн мянган мөр шүлгээс бүтэх агуу туулийг хайлахад Алтайн эзэн лус савдгууд тусласаар ирсэн гэж итгэдэг тул Алтайн урианхайчууд туульчийг Алтайн эзний элч нар гэж үзсээр ирсэн тухай болон тууль хайлах өвөрмөц дэг соёл өнөөг хүртэл уламжлагдан ирсэн,туульч нь байгалиас заяасан төрмөл байдаг гэдгийг уг кинонд харуулахыг зорьсон байна. Алтайн урианхайн баатарлаг тууль нь Алтайн эзэнтэй холбоотой Алтайн эзний таалал ажээ.

Киног Ховд аймаг дахь дуу дүрс бичлэгийн Төгөлдөр студийн захирал хөгжмийн зохиолч МУСТА Б.Хүрэлбаатар санааачилсан бол зохиолыг  Ховд их сургуулийн багш түүхийн ухааны доктор урианхай судлаач М.Ганболд бичжээ. Ерөнхий найруулагч Сэмүүн студийн захирал Б.Баяр ажилласан байна.

Б.Бурам

Сэтгэгдэл бичих