Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 10-наас 20-ны хооронд хийхээр болжээ. Угтаа бол намар хийдэг байсан. Харин БШУ-ны сайд Л.Гантөмөр энэхүү шийдвэрийг өөрчилж ийнхүү хавар хийдэг болгосон бөгөөд зөвхөн тойргийн хүүхдүүдийг элсүүлэх шийдвэр гарсан байна. Тиймээс энэ сарын 10-наас өмнө шинээр элсүүлэх хүүхдийн тоог бүлэг бүрээр нарийвчлан гаргаж, тухайн хорооны эцэг эхчүүдэд мэдээлэхийг цэцэрлэгиин удирдлагуудад даалгажээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт зайлшгүй хамрагдах 2-5 насны хүүхдүүдэд цэцэрлэгт элсэх урилга хүргүүлэх юм байна. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчдад нээлттэй хүргээгүй, эсвэл харьяаллын бус хүүхэд бүртгэсэн, бүртгэлийн үеэр төлбөр хураамж, хандив өгөхийг шаардсан зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг сануулжээ.

 

Сэтгэгдэл бичих