Жүдочид Бакуг зорино

Азербайжаны нийслэл Бакуд жудо бөхийн гранд слам болно. Манай улсаас энэ тэмцээнд өрсөлдөх баг бүрэлдэхүүн маргааш эх орноосоо мордох гэж байна. Багийн бүрэлдэхүүнд 17 тамирчин нэг дасгалжуулагчийн хамтаар оролцоно. Жудо бөхийн гранд слам энэ сарын 3-4-ний өдрүүдэд болох юм.

Гранд сламд оролцож Бакугийн татамид зодоглох багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Хэрлэн

66 кг-д Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг

73 кг-д Х.Цагаанбаатар, Г.Одбаяр

81 кг-д О.Ууганбаатар

+100 кг-д Б.Сугаржаргал, У.Дүүрэнбаяр

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг

52 кг-д А.Цолмон, Ч.Аззаяа

57 кг-д Д.Сумъяа, М.Бундмаа

63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид

+78 кг-д О:Жавзмаа нар явна. Харин дасгалжуулагчаар жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням явах аж. Харин хойд хөршид шилдэг 16-н жудочдын өрсөлдөөн тун удахгүй болно. Жудочид энэ тэмцээнд гранд сламын дараагаар залгуулаад зодоглоно. Нийт 14 жудоч өрсөлдөх ажээ. Харин жудочдын хувьд хамгийн том гол анхаарлаа хандуулж байгаа тэмцээн бол эн оны 8-р сард Бразилд болох ДАШТ юм. Бакуг зорьж байгаа нийт жудочиддоо өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл бичих