68 жилийн өмнө зөвлөлтийн цэрэг Берлин хотыг бүрэн эзлэжээ

Өнөөдөр тавдугаар сарын 02-ны өдөр.Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.Жуковын командласан Белорусын нэгдүгээр фронтын цэрэг ЗХУ-ын маршал И.Коневын командласан Украины нэгдүгээр фронтын цэргийн дэмжлэгтэйгээр Берлин дэх германы цэргийн бүлэглэлийг бүрэн бутцохиж, нийслэл Берлин хотыг эзэлжээ.

Берлиний хамгаалалтын дарга их бууны генерал Вейдлинг  болон түүний штабын удирдсан хотын хамгаалалтын гарнизон бууж өгч, олзлогдсон байна.

Тавдугаар сарын 2-ны 21.00 цаг гэхэд зөвлөлтийн цэрэг Берлинд  германы 70 000 гаруй  цэрэг, офицерыг олзолжээ. Түүнчилэн Геббельсийн суртал нэвтрүүлэг, хэвлэлийн  асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч Клик олзлогдсон байна. Гитлер, Геббельс болон жанжин штабын даргаар шинээр томилогдсон явган цэргийн генерал Кребс нар амиа хорлосныг чухамхүү Фриче байцаалт дээр мэдэгджээ.

С.Инда

 

  //

Сэтгэгдэл бичих