Грекчүүд 24 цагийн ажил хаялт зарлалаа

Грект бүх нийтийн ээлжит ажил хаялт эхэллээ. Энэ удаагийн ажил хаялт 24 цаг  үргэлжилнэ. Тус улсад 24 цагийн турш нийтийн болон төмөр замын тээвэр, эмнэлэг, сургуулиуд, банк, ажиллахгүй юм байна. Нийгмийн салбарын ажилтнууд ийм маягаар эдийн засгийн хатуу арга хэмжээний эсрэг тэмцэж байгаа юм. Тэд Засгийн газраасаа төсвийн зардлыг танах болон татварыг нэмэгдүүлэхээ болихыг шаардаж байгаа аж. Харин Грекийн Засгийн газар тус улсын эдийн засгийг санхүүгийн гүн хямралаас гаргахад энэхүү эдийн засгийн хатуу арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Инэгэхдээ энэ онд 15000 хүнийг ажлын байрнаас нь цомохтгох шийдвэрт хүрсэн юм. Энэ нь олон улсын зээл тусламжаар авсан зээлийг эргэн төлөх боломжийг нэмэгдүүлэх  арга зам хэмээн засгий газар  үзэж байгаагаа хэлсэн байна. Засгийн газрын төлөвлөгөө ёсоор энэ оны зургаадугаар сар гэхэд 2000 хүн, энэ оны төгсгөл гэхэд дахин 2000 хүн ажлын байрнаас нь цомохтгоно. Харин 2014 он гэхэд 11000 хүн ажлын байрны цомхтголд орно хэмээн тооцоо гаргажээ. Одоо тус улсаа  Евро бүсийн орнуудад төлөх ёстой нийт өрийн хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Эдгээрээс ирэх сарын 13 гэхэд зургаан тэрбум ам.доллар төлөх ёстой юм. 2010 оноос хойш Европын холбоо Грект 200 тэрбум евро зээлдүүлсэн байна.  

Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих