Б.Янжинлхам шатрын ДАШТ-ээс алтан медаль хүртэв

2013 оны 4-р сарын 22-30-ны өдрүүдэд Румын улсын Яси хотноо зохиогдсон Сонирхогчдын шатрын Дэлхийн АШТ-ээс Хан Алтай клубын тамирчин МУ-ын спортын дэд мастер Эрдэнэпүрэвийн Болдоо /14настай/ хүрэл медаль, эмэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин МУ-ын спортын дэд мастер Баярсайханы Янжинлхам /17 настай/ алтан медаль хүртлээ. 2011 онд Сонирхогчдын Дэлхийн аварга ихэрлэж байсан бол энэ удаад Алт, хүрэл медаль хүртлээ. Харин дэд мастер Э.Болдоо нь энэ жил Өсвөрийн улсын аварга анх удаа болсон. Мөн саяхан өндөрлөсөн Улсын АШТ-ий шигшээд насанд хүрэгчидтэй анх тоглосон. Сонирхогчдын ДАШТ-д анхны явалтаар уг амжилтанд хүрсэн. Бас Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ болон Дэлхийн АШТ-д явж байсан аж. Түүний дотоод рейтинг 2146. Улсдаа 56-т эрэмбэтэй.

Харин дэд мастер Б.Янжинлхам 2008 онд Өсвөрийн шатарчдын Улсын аварга болсон. 2009, 2011 онуудад Насанд хүрэгчдийн шигшээд 13, 15-тайдаа хоёр удаа тоглосон. Сонирхогчдын ДАШТ-д анхны явалтаар уг амжилтанд хүрсэн. Бас Өсвөрийн шатарчдынАзи тивийн АШТ болон Дэлхийн АШТ-д явж байсан бол түүний дотоод рейтинг 1925. Улсдаа эмэгтэйчүүдэд 38-т эрэмбэтэй юм байна.

А.Алт

Сэтгэгдэл бичих