Залуу уран бүтээлч Б.Дэлгэрбаяр тоглолтоо хийнэ

Залуу уран бүтээлч Б.Дэлгэрбаяр “Мелодия” уран бүтээлийн тайлан тоглолтоо ганцхан удаа тоглох гэж байна. Сэтгэлд хоногшсон, Оросын алдарт дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, тус театрын удирдаач Л.Нямдаш нарын уран бүтээлчдээс гадна дуучин залуугийн багш, Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан ерөнхий найруулагчаар оролцохоор болжээ. “Мелодия” тоглолт тавдугаар сарын 7-ны 18.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.

Б.Дэлгэрбаяр нь “Universe best songs”-ын шилдэг 25 оролцогчийн нэг билээ.

Б.Чимэг

 

Сэтгэгдэл бичих