Нүүрсний жишиг үнийг өөрчилнө

Манай улсын нүүрсний экспортын жишиг үнэ энэ сард өөрчлөгдөх аж. Сангийн яам, Уул уурхайн яамнаас гаргасан ашигт малтмалын экспортын жишиг үнийн дагуу одоогоор манай улс нүүрсийг Хятадын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн /http://en.sxcoal.com/ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрс борлуулж, экспортод гаргах гэрээний үнээр нийлүүлж байгаа аж. Харин Засгийн газрын заалтад 2013 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл уг жишгийг баримтлахаар заажээ.

Тиймээс одоогоор Сангийн яам, Уул уурхайн яам, Монголбанк хамтран энэ талаар зөвлөлдөж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, жишиг үнэ тогтоох эх сурвалжийг өөрчлөхөөр хэлэлцэж байгаа бөгөөд чухам аль индексийг сонгох нь тодорхойгүй байгаа аж.

Э.Амар

 

  //

Сэтгэгдэл бичих