Даргадаа дайруулж амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгэв

Ардчилсан намыг дэмжлээ хэмээн сумынхаа иргэнийг автомашинаар дайрч амийг нь хохироосон хэмээх мэдээллийг өнөөдөр ЦЕГ-аас сэтгүүлчдэд өгсөн.Тодруулбал Булган аймгийн Хишиг-Өндөр суманд МАН-аас сонгогдсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Мөнхгэрэл гэгч тус сумын иргэн Б.Түвдэндоржийг “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намыг дэмжлээ” гэж муудалцан машинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн гэх. 

Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр жиргээчид талцан хуваагдаж өдөржин, оройжин мэтгэлцэж байна. МАН-ын данстай жиргээчид энэхүү мэдээллийг үгүйсгэж амиа алдсан гэх хүнийг хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хэмээгээд зогсохгүй, түүнтэй холбогдох мэдээллийг өгөх хүний гар утсыг твиттерт цацжээ.

Мөн улстөржсөн, болчимгүй мэдээлэл тараасан гэж үзэн ЦЕГ-т МАН-аас гомдол гаргасан тухай жиргэжээ.

Үнэхээр дайруулж амиа алдсан гээд байгаа иргэн хотод байгаа юу, ямар учраас ийм мэдээлэл тараах болов гэдгийн учир маргааш тайлагдах бизээ. Харин Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга сумын иргэнээ машинаар дайрсан нь ямартай ч үнэн бололтой.

Н.Умард

Сэтгэгдэл бичих