Япончууд Фүжи уулаа ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Японы Засгийн газрын зүгээс мөнх цасан оройт Фүжи галт уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийн жагсаалтанд бүртгүүлэхээр судалгааны ажлыг хийж байна. ЮНЕСКО-гийн дэлхийн өв соёлыг хамгаалах комиссоос ирэх зургадугаар сард Камбожид болох уулзалтаараа Япон улсын бэлэг тэмдэг болох Фүжи галт уулыг үнэт өвөөр бүртгэх эсэх талаар албан ёсны шийдвэрийг гаргах юм байна. 


Фүжи галт  уул нь далайн түвшнээс дээш 3.776 метрийн өндөрт оршдог ба Япон улсын хамгийн өндөр цэг юм.  Фүжи галт уул ойролцоогоор 300 гаруй жилийн өмнө дэлбэрсэн байжээ. Япон нь одоогийн байдлаар ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийн жагсаалтанд соёлын 12, байгалийн дөрвөн нийт 16 зүйлийг өөрийн улсын нэрээр бүртгүүлээд байгаа гэнэ.

Х.Төгөл

 

 

Сэтгэгдэл бичих