Олимпийн медальтнууд энгэрийн тэмдгээ авлаа

“Лондон 2012” Зуны олимпийн 30 дугаар наадамд амжилттай оролцсон тамирчдад ОУОХ-ны дурсгалын энгэрийн тэмдгийг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд  МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт С.Батцэцэг нар оролцлоо. Уг тэмдгийг олимпийн медальт бүх тамирчин зүүдэг бөгөөд тэмдэг тус бүр нь өөрийн сериал дугаартай, давтагдашгүй байдаг юм байна.

Ж.Цэлмэг

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих