Хонконгд усан онгоц осолдож 39 хүн амь эрсэджээ

Хонконгд зорчигч тээврийн усан онгоц осолдож 39 хүн амь насаа алдлаа хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Энэ осол системийн алдаанаас үүдэлтэй хэмээн албаныхан мэдээлж байгаа юм. Усан онгоцонд аврах завь болоод, хантааз дутмаг байснаас хүмүүс ийнхүү олноороо амь насаа алдахад хүрсэн байна. Нэг үгээр хэлбэл аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс осол гарсан аж. Осол маш богино хугацаанд болсон бөгөөд “Ламма IV” онгоц хэдхэн хормын дотор талдаа хүртэл живсэн байв.

Хонконгийн Засгийн газраас осол гарсан тухайд нэлээд ноцтой байр суурьнаас хандаж байгаа. Цаашдаа усан тээврийн аюулгүй байдал, стандарт хангасан эсэхт анхаарал хандуулан ажилах шаардлагатайг онцолсон юм.  

Өндөр хурдны “Ламма IV” усан онгоц Хонконгийн Ламма арлын орчимд осолджээ. Албаныхны ярьж буйгаар сүүлийн 40 жилийн хугацаанд ийм том осол гараагүй гэлээ.  1971 онд тус улсад усан онгоц осолдож 88 хүн амь насаа алдаж байсан.  

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих