Өөрөө өөртөө дурлацгаая, бүсгүйчүүдээ

Эргэн тойронд хаалт.

Сургуульд: Багш нар үргэлж үсээ тайруул, үсээ боогооч, чи муу сурагч, чамд хийж чадах зүйл алгаа!

Гэрт: Чи үгэнд ордоггүй муу хүүхэд, би чамайг шийтгэж байна!

Үе тэнгийн найзууд дунд: Чи сонин хувцаслах юмаа, чи тарган, чи хэтэрхий туранхай юмаа яг өт шиг, би чамтай найзалмааргүй байна.

Ийм өдөр тутмын байдал бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг маш доогуур болгож өгдөг. Ялангуяа хүүхдүүд томчуудын хэлж байгаа бүх үгийг өөртөө хүндээр тусгаж авдаг. Тиймээс хүүхэд ийм их сөрөг нөлөөтэй үгсийг сонсны дараа өөрөө өөртөө урам хугарч, сайхан ирээдүйг мөрөөдөх хүсэл тэмүүлэл нь алга болдог. Энэ үед яаж өөрийгөө хайрлах билээ. Хүмүүсээс өөрсдийнөө талаар хэлж байсан иймэрхүү үгсийг бид нэлээдгүй л сонсож байсан. /Би ийм муухай ааштай зөрүүд, царай муутай, онцгүй биетэй, би засрахгүй сайхан болохгүй байхаа/. Ингэж хэлж байгаа хүмүүс өөрсдийгөө үнэлдэггүй бөгөөд  хамгийн харамсалтай нь хөгжин дэвшдэггүй.

  Бид өөрсдийгөө төгс биш болохоор хайралдаггүй.

Гэхдээ төгс төгөлдөр хүн гэж үгүй.

Бидний амьдралд стандарт гэдэг нэг том асуудал гарч иржээ. Харамсалтай нь бүх хүмүүс энэ стандарт гэдэг зүйлд нь багтаж амьдархыг хүсдэг. Бүгд үсний өнгө, засалт, биений галбир, хувцаслалт, бүйх зүйлд сүүлийн үеийн моод олны жишгээр байхыг хүсдэг. Гэхдээ та энэ бүх дүрмийг даган мөрдөж бүх хүмүүст таалагдах гэж хичээнэ гэдэг утгагүй зүйл шүү дээ. Та өөрийнхөө төлөө аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдрах хэрэгтэй.

Өөрийгөө үл хайралдаг хүмүүсийн 6 шинж тэмдэг.

1.   1.  Хэн нэгэн инээж эхлэхэд, өөр дээрээ шууд тусган авч биеэ барьж эхлэх. Өмсөж зүүсэн хувцсаа ажих гөвөх.

2. 2. Магтаалын үгийг өөрөөсөө түлхэх /би ухаантай биш ээ, үгүй дээ энэ азтай тохиолдол байсан юм/.

3. 3. Бусдад сайхан харагдаж байгаа гэдгээ итгүүлэх оролдлого хийх. Энэ сүүлд гарсан загварын даашинз намайг их гуалиг харагдуулж байн шүү гэх мэт.

4. 4. Өөрийнхөө хийж бүтээсэн ажлаа өөрөө хийгээгүй мэт аяглах. Хэрвээ тэр байгаагүй бол би энэ ажлыг хийж чадахгүй байсан.

5. 5. Өөртөө зориулж худалдан авалт хийдэггүй. Энэ надаа хэтэрхий гоёдоно , энэ надаа таарахгүй байх.

6. 6. Өөртэйгээ тулгарах ажлын байрны хүндэтгэлгүй харилцааг хүлээн зөвшөөрөх.

Өөрөө өөрийгөө хайрлацгаая.

Дасгал. Өөрсдийгөө магтацгаая.

Өөрийгөө аль болох ойр ойрхон магтаж байгаараа. Хийсэн алдаануудаа харин дотроо бодон тунгаагаад засад ав. Харин сайн хийсэн ажлаа, таньд хандаж хэлсэн сайхан магтаалын үгнүүдийг байнга дотроо бод дасгалын хугацаа 5 минут.

Дасгал. Хамаг муухай дурсамж, таньд төвөг учируулдаг зангаасаа салцгаая.

Өөрт чинь тохиолдож байсан санаанаас тань гардаггүй эвгүй үйл явдал, болон өөрийгөө өөлж гоочилдог зан төлвөө, жижиг цаасан дээр бичээд нэг утсанд холбож өмсөх хувцасан дотроо нуруун талаасаа дүүжлээд нэг өдөр ажил дээрээ яваад үзээрэй. Таньд хичнээн эвгүй байгааг та мэдрэх болно нууруунаас тань холгож, урж байгаа тэр цааснууд бол таны амьдралын гэрэл гэгээг унтраадаг хүнд ачаанууд юм. Гэртээ харьмагцаа та асуудлуудаа бичсэн цааснуудаа бүгдийг нь шатааж, энэ мөчөөс энэ тааламжгүй эвгүй сэтгэгдэл, өөрийгөө гоочилдог өөлдөг зангаасаа салж байгаагаа мэдрээрэй. Та энэ мөчөөс эхлэн цоо шинэ өөртөө итгэл дүүрэн, аз жаргалтай хүн болсноо мэдрэх болно.

Дасгал. Өөрийнхөө давуу талыг ол.

Өдөр болгон өөрийнхөө давуу талыг өөртөө хэлж байгаарай. Эмэгтэйчүүд толины өмнө харж байгаад уг дасгалыг хийхэд илүү үр дүнтэй байдаг. Бид хэдий чинээ толинд харангаа өөрсдийгөө магтан төдий чинээ бүсгүй хүн өөрийнхөө сайхан гэдгээ мэдэрдэг.

Таньд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих