Европын шүүх: Тимошенкогийн эрхийг зөрчиж байна

Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенког хорьчихоод байгаа тухайд Европын Хүний эрхийн шүүх хууль бус гэсэн шийдвэр гаргалаа. Тимошенкод ийнхүү шийтгэл оногдуулсан шалтгаан нь  Оростой байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхдээ албан тушаалаа урвуулан ашигласан хэмээж байгаа. түүнчлэн шүүх хурлын журмыг зөрчиж байсан гэхчлэн хэдэн шалтгаанаар түүнийг хорьж байгаа билээ. Тэр сард нь Тимошенко гомдлоо Европын хүний эрхийн шүүхэд илгээсэн байна. Мөн тэрээр түүнийг байцаахдаа тамласан, урьдчилан хорих төвд таван сар хоригдоход цаг тухайд нь эмнэлэгийн тусламж үзүүлж байгаагүй гэж мэдэгдсэн. 

Түүний гомдлыг авч хэлэлцсэн ЕХЭШ Украины ерөнхий сайд асаны хувьд Хүний эрхийг хамгаалах Европын конвенцийн хэд хэдэн заалтыг эрх баригчид зөрчсөн гэдэг дүгнэлтийг гаргасан байна. 

Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих