Японы гадаад хэргийн сайд Перу улсад айлчиллаа

Өчигдөр Перу улсын Ерөнхийлөгч Ольянта Умала Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидаг нийслэл Лима хотноо хүлээн авч уулзлаа. Перу болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 140 жилийн ойн хүрээнд хийж байгаа Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисидагийн айлчлал 48 цаг үргэлжлэсэн бөгөөд хоёр улсын хамтын харилцаа холбоог бэхжүүлэхэд энэхүү айлчлалынзорилго оршиж байгаа юм.

Ерөнхийлөгч Ольянта Умала болон Гадаад хэргийн сайд Фумио Кисида нар Перугийн төрийн ордонд хийсэн уулзалтынхаа үеэр хоёр улсын эдийн засаг болон худалдааны асуудлыг хөндөн авч хэлэлцсэн байна. Мөн энэ өдрийн өдөөс өмнө ноён Кишидаөөрийн мэргэжил нэгт Перугийн Гадаад хэргийн сайд Рафаел Ронкажлиолотой уулзсан юм. Японы Гадаад хэргийн сайдын Перу улсад хийж байгаа энэхүү айлчлал нь Мексико, Панам болон АНУ зэрэг улс орнуудад хийх албан ёсны айлчлалын нэг хэсэг болж байгаагаараа онцлогтой. Дашрамд дурьдахад энэхүү айлчлал нь 2008 оноос хойш Перу улсад хийж байгаа Японы Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болж байгаа юм.

Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих