Давхар хүний наймаа

Энэ хар уутны цаана хэдэн хүн байж болох вэ ? Ердөө хэдхэн жилийн өмнө Хятадууд нялх хүүхдийг тогоонд хийгээд чанаж идэж байгаа зураг хаа сайгүй тархан өр зөөлөн нэгний шөнийн нойрыг булааж байсан. Яг тэр үе бол Монгол охидуудын элдэв зар мэдээ, сайхан амьдралын талаархи цуурхалд хууртан олон зуугаараа эх орноосоо гарч явсан үе. Нярайн ургаар эмийн бэлдмэл хийн залууждаг аймшигт яргалалд Монгол бүсгүйчүүд ч гэсэн өртсөн байдаг. Бид тэр бүхнийг өөрсдөөсөө их л холоор төсөөлж явсан.

“Давхар” нэртэй хүний наймаа урд нутагт цэцэглээд удаж байна. Эхийг нь худалдаад зогсохгүй амьсгалж амжаагүй бяцхан амийг хүртэл халтар зоосоор үнэлэн өөр нэг газар түүнийг нь эгээ л өвчин намдаах эм мэт жажлан залгих.

монгол хүн Монгол хүнээ мэхлэж хүн дүрст адгуус түүнийг нь худалдан авч бас нэг адгуус нь хорвоод амьдрах хувьгүй тавилангаа уртасгахаар хичээж суух. Би эхний монгол гэдэг үгийг албаар жижиг үсгээр бичлээ, учир нь би тийм Монгол хүн танихгүй, миний ертөнцөд тийм эх орон, тийм элэг нэгтэн байхгүй, махчин шүдэт араатан ч тэгэж байхыг нь харж байгаагүй.

Энэ худлаа зүйл биш, тэд ээж рүүгээ залгасан гэсэн “Японд сурахынхаа хажуугаар ажиллаж байгаа, утсаар ярих ч завгүй амьдарч байна, мөддөө очихгүй байх” гэсэн гэсэн, тэд үнэндээ Японд биш өөрөө ч нэрийг нь мэдэхгүй Хятадын жижиг тосгонд тас харанхуй ертөнцөд буудлын өрөө дамжин өдрийг өнгөрөөдөг, нэг биш нэг хэсэг хүн ингэж ярьдаг. Нээрээ л тэд мөддөө ирэхгүй байх, гэхдээ үнэхээр тийм байгаасай мөддөө ирэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт эх орондоо эргэж ирээсэй.

Хүмүүсээ, амьдралд битгий ийм хөнгөн хандаач, битгий өөрсдийгөө жинхэнэ там руу түлхээч, тамын тогоо байсан ч тогоондоо бид өлсөж үхэхгүй, анхаарал болгоомжтой амьдарцгаая.

Өөртөө хайртай, гэр бүлдээ хайртай, эх орондоо хайртай бүх Монголчуудыг урьж байна.

  //

Сэтгэгдэл бичих