Гэртээ 300 галлон шээс хадгалж байжээ

АНУ-ын цагдаа нар Коннектикут мужийн Ватэртаун хотын оршин суугч нэгэн залуугийн гэрээс 300 галлон хүний шээс олж илрүүлжээ. Түүний энэ хачирхалтай цуглуулга нь цагдаа нарыг гайхуулж орхисон гэнэ. Энэ явдлын тухай АНУ-ын Нью-Таймс сонинд нийтэлсэн байна. Коннектикут мужийн Эрчим хүч, Хүрээлэн буй орны газрын төлөөлөгч Денис Шейн “ Тэдний гэрээс паластик савлагаатай нэг бүр нэг галлоны хэмжээтэй 300 ширхэг савласан шээс олдсон” гэв. Харин цагдаагийнхан тэр залуугийн нэрийг олон нийтэд зарлахыг хүсээгүй. Учир нь энэ чухам ямар шалтгаан бүхий цуглуулга болохыг хараахан тодорхой болгоогүй байгаа. Гэмт хэргийн шинж илрээгүй байгаа хэмээн хэлж байгаа юм.

Цуглуулгын эзэн ямар зорилгоор ийх их хэмжээний шээсийг цуглуулсан тухайгаа цагдаа нарт хэлээгүй байгаа. Түүнчлэн ийм хачирхалтай тохиолдол өмнө нь ч гарч байсан бөгөөд ихэвчлэн сэтгэцийн өвчтэй хүмүүс өөрийн шээсийг цуглуулж байсан аж.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих