Дэлхийн шилдэг зоогийн газрууд шалгарлаа

Хоол хийх урлагт зориулагдан хэвлэгдэн гардаг Их Британийн “Restaurant” сэтгүүлийн редакцаас жил бүрдэлхийн шилдгийн шилдэг зоогийн газруудыг шалгаруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хувьд өнгөрсөн даваа гаригт Лондон хотноо дэлхийн шилдэг 50 зоогийн газрыг нэрлэсэн байна. Дэлхийн шилдэг зоогийн газар гэсэн алдрын эзнээр Испанийн зүүн хойд хэсэгт орших Жирона хотын “El Celler de Can Roca”хэмээх зоогийн газар шалгарчээ.1986 онд ах дүү гурвын үндэслэн байгуулсан гурван одтой уг зоогийн газар нь Каталан хэв маягийн хоол бэлтгэдэгээрээ алдартай.Каталан хэв маягийн хоол гэдэг нь халуун ногоо болон сармистай Иберийн гахайн тооройг уламжлалт болон орчин үеийн техник технологийн аргатай хослуулан амтат зоог бэлтгэдэгээрээ олонд танигдсан юм.

Дэлхийн шилдэг 50 зоогийн газрын хоёрдугаар байранд Нью-Йорк хотод орших “Eleven Madison Park” хэмээх зоогийн газар оржээ. Харин Азийн хувьд Японы Токио хотод орших “Нарисава” хэмээх зоогийн газар дэлхийн шилдгийн шилдэг 20 дахь зоогийн газраар тодорсноор Ази тивийг тэргүүллээ.

Дэлхийн шилдэг зоогийн газрыг шалгаруулахдаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 900 гаруй мэргэжилтнүүдийн санал бодол дээр үндэслэн уг жагсаалтыг гаргадаг талаар “Restaurant” сэтгүүлийн редактор Уиллиам Дрю ярьж байлаа.

Х.Төгөл

 

 

Сэтгэгдэл бичих