Энэтхэгт 250.000 ам.долларын үнэтэй алтан цамцыг урлажээ

Баян чинээлэг нэгэн Энэтхэг эрийн хүсэлтээр энэхүү 22 каратын алтан цамцыг урлажээ. Энэ цамцны үнэ 250 мянган ам.доллартой дүйцэх юм байна. Алтан цамцыг урлахад нийт 15 алт мөнгөний дархан хоёр долоо хоногийн турш өөрсдийн ур ухааныг гаргасан бөгөөд уран гартнууд маань өдөрт 16-аас доошгүй цагийг энэхүү онцгой бүтээлийг урлахад зарцуулжээ.

Цамцны эзэн болох 32 настай азтай эр Датта Фуж хэлэхдээ “Би Энэтхэг даяар өөрийнхөө нэрийг гаргах тийм л зүйл хийхийг би хүсдэг байсан. Тиймээс ч би энэ цамцыг хийлгүүлсэн. Дизайнер Тежпал Ранка надад алтан цамц хийлгүүлэх санаа өгсөн” гэжээ. Загвар зохион бүтээгч Тежпал Ранка энэхүү метал цамцыг хэрхэн өмсөх талаар зөвөлгөө, зааварчилгааг өгчээ. Алтан цамцны загвар зохион бүтээгч хэлэхдээ “Эртний хаадууд тулалдааны үеэр өмсдөг байсан хуяг дуулганаас санаа авч энэ цацыг урласан” гэнэ. Энэхүү алтан цамцны урд талд зургаан ширхэг Сваровски болор товчнуудыг оёж өгснөөрөө бас онцлогтой. Цамц ойролцоогоор 3.3 килограм жинтэй юм байна.  

Х.Төгөл

 

  //

Сэтгэгдэл бичих