Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Пүрэв
2021-01-21
-2°
-12°
Баасан
2021-01-22
-2°
-16°
Бямба
2021-01-23
-7°
-13°
Ням
2021-01-24
-13°
-20°
Даваа
2021-01-25
-12°
-23°
2021 оны 01 сарын 21, Пүрэв
АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт амжилттай дууслаа

АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт амжилттай дууслаа

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2013-05-01 17:16:20

Хойд Солонгос улсын зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгараад байсан АНУ болон БНСУ-ын хамтарсан "Foal Eagle" цэргийн сургуулилт төлөвлөсөн хуваарийн дагуу амжилттай явагдаж өчигдөр дууслаа. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтад АНУ-ын 15 мянга Өмнөд Солонгосын найман мянган цэрэг оролцсон.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын төлөөлөгч Ким Мин-сүк энэ талаар мэдэгдэхдээ хоёр орны цэргийн сургуулилт өндөр үр дүнтэй болж өнгөрснийг цохон тэмдэглэж, “АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт үүгээр дуусгавар болж байна. Гэхдээ Хойд Солонгосын зүгээс пуужин хөөргөх зэргээр аюултай үйлдэх хийх эсэхийг ажигласаар байх болно” гэсэн байна.  АНУ-ын зүгээс хамтарсан "Foal Eagle" цэргийн сургуулилтын үеэр үл үзэгдэх технологиор бүтээсэн “B-2”, “B-52” зэрэг сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудыг ашигласан нь Хойд Солонгосын эгдүүцлийг ихээр төрүүлсэн юм.

Х.Төгөл

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2013-05-01 17:16:20

Сэтгэгдэл бичих