Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 02, Лхагва
Хүчирхийлүүлсэн таван настай охин нас баржээ

Хүчирхийлүүлсэн таван настай охин нас баржээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 20 цагийн өмнө

Энэтхэгийн Мадия Прадеш мужид хоёр долоо хоногийн өмнө хүчирхийлэлд өртсөн таван настай охин даваа гаригт нас барлаа хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Охин хүчирхийлүүлснээс хойш Нагпур хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан юм. Энэ жигшүүртэй хэргийг үйлдсэн нэг этгээд баривчлагдсан. Тэрбээр бяцхан охиныг хүчиндсэний дараа 40 цаг гаруй хорьж цагдсан байжээ. Энэхүү бузар хэрэгтэн нь Мануч Кумар гэдэг 22 настай охины хөрш айлын хүн байсан юм.

Энэтхэгт эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлэх тохиолдол их гарч байгаа. Энэ удаагийн тохиолдлоос өмнө мөн зургаан настай охин сургууль дээрээ хүчирхийлүүлж байсан. Бага насны хүүхдийг  хүчирхийлсэн болон бүлэглэн хүчин үйлдсэн этгээдүүдийг баривчилсан. Тэдгээр гэмт этгээдүүдэд ард түмэн энэрэнгүй хандаж олны өмнө цаазлахыг болиулж байсан. Харин энэ удаад иргэд маш ихээр бухимдаж хэрэг үйлдсэн этгээдийг олны өмнө цаазлах ёстой хэмээн шаардаж байна.

Х.Төгөл

      

 

 

 

  //

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 20 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих