“Хөдөөгийн хүчтэн” барилдаан боллоо

 “Хөдөөгийн хүчтэн” барилдааныг орон нутагтаа тогтвортой ажиллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах, бэлтгэл сургуулилтаа  тогтмолжуулах боломж олгох, тэдний барилдааны амжилтыг дээшлүүлэх, тухайн газар нутгийн бөхчүүдийг алдаршуулах, бөхчүүдээ тал бүрээр дэмжихэд орон нутгийн удирдлага, байгууллага, хамт олны анхаарлыг хандуулах зорилготой зохион байгуулдаг. Мөн Өсвөр үеийнхнийг орон нутгийнхаа бөхчүүдийн үлгэр дуурайллаар хүмүүжүүлэх, тэдэнд бөх болох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилготойгоор МҮБХ-ноос 2010 оноос уламжлал болгон зохион явуулж байгаа. Хөдөөгийн хүчтэний бүсийн барилдаан 4-р сарын эхний 2 долоо хоногт хөдөө орон нутагт болж, бүсээсээ Баян-Өлгий, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай аймаг, Багануур дүүргүүдийн баг шалгарч шигшээ барилдаанд хүч үзсэн юм. Энэ барилдаанд Орхон аймаг  -  65 даваа, Булган аймаг - 53 даваа, Өвөрхангай аймаг - 47 даваа, Завхан аймаг - 45 даваа, Баян-Өлгий аймаг - 41 даваа, Хэнтий аймаг - 40 даваа эхний 6 байрт шалгарчээ.

Хувийн амжилтаар:

 1. Б.Уртбаяр аймгийн начин /Орхон/ - 23 даваа

 2. Д.Хишигдаваа аймгийн начин /Орхон/ - 21 даваа

 3. Б.Гантөмөр аймгийн харцага /Орхон/ - 21 даваа

 4. Сүхбат аймгийн начин  /Булган/ - 20 даваа

 5. П.Баярсайхан сумын заан /Завхан/ - 19 даваа

 6. Баярманлай сумын заан /Булган/ - 17 даваа авч тус тус шалгарлаа.

Харин нийслэлд МҮБХ-ноос ирэх сарын 12-нд Арслан гарьд цолны улс аймгийн алдар цолтой 224 бөхийн хүндэтгэлийн барилдааныг, 5-р сарын 19-нд Сэлэнгэ аймгийн нэрэмжит аймаг цэргийн цолтой, мөн сарын 26-ны өдөр МУ-ын аварга цолны хүндэтгэлийн, 6-р сарын 2-нд Бүх цэргийн наадам буюу цэргийн цол чимэг олгодог барилдаан, 6-р сарын 9-нд Чингэлтэй хайрханы хишиг, мөн сарын 30-ны өдөр үндэсний их баяр наадмын сорилго барилдааныг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

А.Алт

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих