Ухаалаг гар утас 10 жилийн дараа бүр ч ухаалаг болно

Хүмүүс бид одоогоос 40 жилийн өмнөөс л гар утас хэмээх зүйлийг хэрэглэж эхэлсэн. Энэ нь анх телевизор зохион бүтээсэнтэй дүйцэхүйц хэмжээний нээлт болсон ч гэж хэлж болно. Анх гар утсыг зөвхөн холбоо барих зорилгоор ашиглаж байсан бол одоо маш олон зүйлд, олон төрлөөр ашиглах болжээ. Өнөөдрийн байдлаар гар утас хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх нь ухаалаг хэмээх тодотголтой гар утас ашиглаж байгаа. Ухаалаг утас хүмүүсийн талархалыг өдөр ирэх тусам хүлээж, хүчин чадал, олон давуу талаа мэдрүүлсээр хүмүүсийн хэрэглээг улам л энгийн, хялбар болгож байгаа.

Утаснаараа интернэт, мультимэдиа ашиглах төрөл бүрийн аппликейшн дээр ажиллах, олон төрлийн эффектүүдийг хийж байгаа. Өнөөгийн бидний ашиглаж буй ухаалаг гар утас 10 жилийн дараа гэхэд улам бүр төгс болсон байх болно хэмээн технологийн эрдэмтэд хэлж байна. Тэгэхдээ улам ч олон төрлийн тэр тусмаа нэг зүйлд чиглэсэн гэх мэт техник технологийн асар өндөр хурд та биднийг ирээдүйд хүлээж байгаа. Дараагийн арван жилд ухаалаг гар утасны салбарт дэвшилтэт технологийн зургаан гол зүйл бий болно хэмээн гар утас зохион бүтээгчид хэлж байна.

3D дэлгэцийн шийдэл            Гар утас 3D дэлгэц болон 3D веб броузертэй болно. Мөн энэхүү өвөрмөц дэлгэцийг харахад зориулалтын шил зүүх шаардлагагүй. Гар утсанд зориулагдсан технологиор энэ онцгой дэлгэцийг өргөнөөр ашиглаж болно. Интернэт дэх маш олон төрлийн үйлдлүүдийг хийх боломжтой болох бөгөөд ухаалаг утасныхаа тусламжтайгаар бизнессээ ч явуулж болох гэнэ.

Биометрик хамгаалалт   Одоогийн бидний өргөнөөр ашиглаж байгаа утаснууд ихэвчлэн дүрсэн, тоон болон үсгэн код зэргээр кодлогддог. Харин ирээдүйд бид өөрсдийн хурууны хээгээрээ утсаа цоожилж болно. Ингэснээр таны устыг хэн ч ашиглах боломжгүй болно гэсэн үг. Энэ бол дэлгэцийн болон утасны хамгаалалтын бас нэгэн шинэхэн алхам байх юм. Түүнээс гадна утасны дэлгэцэнд өөрийн дүрсээ таниулж утсаа цоожилж болно. Мөн дуу хоолойгоо таниулж түүгээрээ утсаа цоожлох боложтой болох гэнэ.

Вайрлэсс буюу хүлээн авагчийн давуу тал  Энэ үед таны гар утас таны хэтэвчний үүргийг давхар гүйцэтгэх болно. Энэ нь бүх төрлийн цахим картыг өөр дээрээ суулгаж, хаанаас ч тооцоо хийх боломжтой болно. Бүх төрлийн картаа утаснаасаа удирдана гэдэг хамгийн баталгаатай, аюулгүй цахим хэрэглээг санал болгож байгаа юм. Тун ч ойрын ирээдүйд санхүүгийн төлбөр тооцоо, гэх зэргийг арьсан хэтэвчнээсээ бус ухаалаг хэтэвчээрээ хийх болох нь ээ.

Хувийн зөвлөхУхаалаг гар утсанд тань суугдсан хувийн зөвлөх. Энэ нь танд бодит харилцааг мэдрүүлэх болно. Тухайн өдрийн цаг агаарын мэдээнээс эхлээд хувцаслалтыг тань хүртэл тантай зөвлөх гэнэ. Хувийн зөвлөх тань таны юунд дуртай, танд юу хэрэгтэй байгааг тань хүртэл зөвлөх чадвартай. Хүсвэл та сэтгэл санаагаа утастайгаа хуваалцсан ч болох юм байна. Түүнчлэн ухаалаг зөвлөхөөрөө та хэн нэгнийг сонгох ч боломж нээгдэнэ хэмээн зохион бүтээгчид хэлж байна.    

Дэлгэцний хэмжээ үл хамаарах давуу талууд Хэрэв таны утасны дэлгэц жижиг байсан ч ухаалаг гар утас үүнийг шийдсэн байх болно. Тэдгээр жижиг дэлгэцтэй утаснууд нь олон функцгүй, харин цөөн хэдэн зайшлшүй байх функцуудтай байхаар тооцоолсон байх аж. Дууны төхөөрөмж болон  дэлгэцийн мэдрэмж хамгийн өндөр түвшинд байх юм.

Супер холболтГар утас, компьютер хоёрын хэрэглээ ижил түвшинд хүргэ гэсэн үг. Бид комьпютерийн хоёр дэлгэцийг зэрэгцүүлэн холбож ажилладаг.  Харин ирээдүйд энэ нь гар утас болон комьпютерийн дэлгэц хоёрыг зэрэгцүүлэн нэг дэлгэц дээр ажиллаж байгаа мэт ашиглах боломж нээгдэх нь.  Эдгээр технологийн дэвшлийг бид өөрийн нүдээр харах боломжтой гэдэг нь тодорхой болсон. Харин алийг нь түрүүлж ашиглах эхлэх нь таамаг дэвшүүлэх асуудал болж байгаа юм.

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих