Хүндийн өргөлтийн УАШТ үргэлжилж байна

Хүндийн өргөлтийн 2013 оны УАШТ спортын бэлтгэлийн төвийн А зааланд өчигдөр эхэллээ. МПНХ-ноос УАШТ-ээ 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ холбооныхон 2010 онд хүндийн өргөлтийн ААШТ-ийг 3 төрөлтөөр Улаанбаатарт хүлээн авч зохион байгуулж байлаа. Тэгвэл энэ оны ААШ хэвтээ шахалтын тэмцээнийг 9-р сарын 20-25-нд мөн өөрийн эх орондоо зохион байгуулахаар болжээ. Хүндийн өргөлтийн УАШТ-д 21 байгууллагын 109 тамирчин оролцож байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр эмэгтэй ангилал буюу мастер, 74, 59 66-кгийн жингийн өрсөлдөөн болсон аж. Өнөөдөр эрэгтэй мастер нэгийн ангилал, 74 83 93 кг-ийн жинд медалийн эзэд тодорно. Харин тэмцээний сүүлийн өдөр 5-р сарын 01-ний өдөр 105 120 +120 кг-ийн жинд тамирчид хүч бяр, техник тактикаа сорино.

А.Алт

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]