Москва хотын даргын гэр бүл хувьдаа машингүй гэнэ

Москва хотын дарга Сергей Собянин 2012 онд 5 сая 320 мянга 490 рублийн орлого  олсон нь 2011 оныхоос бараг 250 мянган рублиэр их байна. Нийслэлийн засгийн газрын албан ёсны сайтад энэ баримтыг өчигдөр тавьжээ.

2010 онд Собянин 4 сая 761 мянган рублийн орлого олсон байна.

Москва хотын дарга гэргийнхээ хамт 118 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий сууц болон гарааш эзэмшдэг ажээ. Бас нийтдээ 300 гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий өрөө хотын даргын эзэмшилд байдаг байна.

Собянин өөрөө болон түүний гэргий, охин хоёр хувийн машингүй ажээ.

Өнгөрсөн онтой харьцуулвал энэ талаар юу ч өөрчлөгдөөгүй бөгөөд хотын дарга шинэ сууц юмуу машин худалдаж аваагүй байна.

Собянины гэргий өнгөрсөн онд 42 мянга 43 рублийн орлого олжээ. 2011 онд түүний орлого 31 мянга 850 мянга, 2010 онд 19 мянга 300 рубль  байсан байна.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих