Бостонд дэлбэрсэн бөмбөгний хэлтэрхийгээс эмэгтэй хүний ДНК олджээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгчид  дөрөвдүгээр сарын 15-нд  Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэрсэн нэг бөмбөгний хэлтэрхийнээс эмэгтэй хүний ДНК олджээ. Мөрдөн байцаагчдын мээдээлснээр,  халдлага зохион байгуулсан гэж сэжиглэгдэж буй хүмүүсийн нэг Тамерлан Царнаевын төрөл төрөгсдийн гэрээс генетикийн дээж авсан байна. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд  ах Царнаевын бэлэвсэн гэргий Кэтрин Расселын төрөл төрөгсдийн гэрээр дөрөвдүгээр сарын 29-нд оржээ.

Цагдаагийнхантай  буудалцах үеэр Тамерлан Царнаевыг алагдсанаас хойш Кэтрин Рассел охиныхоо хамт эцэг, эхийнхээ гэрт сууж байгаа аж. Тэр мөрдөн байцаагч нартай хамтран ажиллаж байгаа гэж түүний төлөөлөгч мэдээлсэн байна.

С.Инда

 

Сэтгэгдэл бичих