200 мянган доллараар сансарт аялж болно

Энэ оны сүүлээр жуулчдыг сансар луу аялуулахаар зорьж байгаа “Виржин галактик” компанийн сансрын хөлгийг турших ажиллагаа амжилттай боллоо.

Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг “Виржин галактик” компанийн “Spaceship 2” сансрын хөлөг өмнө нь 20 гаруй удаа туршилтын нислэг хийж байсан.

Гэхдээ энэ удаад тус хөлөг тийрэлтэт хөдөлгүүртээ холбогдож, дууны хурдаа авч чадснаар туршилтыг анх удаагаа бүрэн төгс амжилттай болгосон байна. Зургаан хүний суудалтай сансрын аяллын хөлгийг Калифорнийн элсэн цөлөөс хөөргөж туршжээ. “Spaceship 2” хөлөг 14.3 км-ийн өндөрт шаардлагатай  16 секундын турш тийрэлтэт хөдөлгүүрээ асааж, 16.8 км-ийн өндөрт гарсныхаа дараа аюулгүй газардсан гэдгийг туршилт явуулсан мэргэжилтнүүд хэлсэн юм.

Сансар руу аялагчдыг илгээх дэлхийн анхны хувийн хөлөг болох  “Spaceship 2 “хөлгөөр аялахыг хүссэн 500 гаруй хүн одоогийн байдлаар захиалгаа өгөөд байгаа юм байна. 200 мянган ам.долларын тасалбартай энэ аялал нь  жуулчдыг 2 цаг хагасын турш сансарт жингүйдэлд байна.

Х.Төгөл

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих