Дэлхийн анхны шуудангийн марк Англид гарчээ

1840 оны тавдугаар сарын 1-нд Лондон хотын төв шууданд ер бусын хөл хөдөлгөөнтэй байжээ. Юу гэвэл,  хатан хаан Викториягийн хөрөг бүхий дэлхийн  анхны шуудангийн марк худалдаанд гарсан байна. Хар марк нь нэг пенни, цэнхэр нь хоёр пенсийн үнэтэй байжээ. Харин тавдугаар сарын 6-наас эдгээр маркийг дугтуйн дээр нааж, захидал явуулахдаа хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Шуудангийн илгээмжийн төлбөр хийхэд марк хэрэглэх санааг Роуленд Хилл гэдэг хүн дэвшүүлсэн бөгөөд 1854 онд Британийн ерөнхий постмейстер болжээ.  Төрийн шуудангийн албанд шинэтгэл хийсэн энэ хүний гавъяаг үнэлэн түүнд лорд цол, 20 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал олгосон байна.

С.Инда

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих