Хараагүй хүмүүст зориулсан анхны ухаалаг гар утсыг бүтээжээ

 Технологийн салбарт үсрэнгүй хөгжлүүд гарсаар байгаа. Ухаалаг гар утаснууд төрөл бүрээр гарч хоногийн зайтайгаар л шинэчлэгдэж алхам алхамаар урагшилсаар баайна. Зохион бүтээгчид нийгмийн нэг хэсэгт бус бүх л хэсэгт хүрч чаддаг байснаараа хийж бүтээсэн зүйлс нь илүү үнэлэгдэж байдаг.

Тэгвэл Энэтхэгийн “Үндэсний Дизайны Институт”-ын эрдэмтэд хараагүй хүмүүст зориулан ухаалаг гар утас бүтээжээ. Энэ утсыг  гарын мэдрэмжид тулгуурлан бүтээсэн бөгөөд товчлуурууд дээр товруу болон сараалжин тэмдэгтүүд тавьсан ажээ. Шинэ ухаалаг утсаар хараагүй хүмүүс өмнөхөөсөө хамаагүй олон үйлдэл хийж болох юм. Уг утсаар хараагүй хүмүүс мэссэж бичиж, цахим шуудангаа ч шалгаа боломжтой.

Гэсэн хэдий ч одоохондоо шинэ төрлийн гар утсанд нэр өгч амжаагүй байна.  Энэ оны сүүлч гэхэд худалдаанд гаргана гэж зохион бүтээгчид хэлж байна. Харин үнэ нь ойролцоогоор 185 ам.доллар байх гэнэ.

Х.Төгөл

 

 

 

Сэтгэгдэл бичих