Нэг хундага архи уусан ч автомашин жолоодох эрхээ хасуулна

Солонгос улс архидан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт тавих хяналтаа чангалжээ. Япон улс 2 жилийн  өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн гэгдэх үзүүлэлт болсон цусан дах согтууруулах ундааны хэмжээг 0.05% байсныг өөрчлөн , 0.03% болгон багасгасан ба үүний ачаар сүүлийн 2 жилд  согтуугаар автомашин жолоодох зөрчил 78%-иар багассан амжилттай ажиллаж байгаа юм . Энэ жишээг Солонгос улс хэрэгжүүлэхээр болж байгаа бөгөөд энэ нь 65 настай эрэгтэй хүн сожү архи 1 хундага , 1 лааз шар айраг , 1 хундага вино уух төдийд л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт холбогдуулах гэнэ.  Солонгос улсад автозамын ослын тоо сүүлийн 10 жилд , жил болгон багасч буй үзүүлэлттэй байдаг ч үүнээс болж амь насаа алдах иргэдийн тоо ихэссээр байгаа юм. Өнгөрсөн жилд согтуугаар машин жолоодсон 124 мянган жолооч шалгагдан , 4 мянга нь автомашин жолоодох эрхээ хасуулсан юм байна.

Б.Бурам

Сэтгэгдэл бичих