Солонгосын тэргүүлэх 30 компани 128 мянган ажлын байр бий болгоно

Солонгос улсын тэргүүлэх 30 компани энэ жил 128 мянган ажлын байр шинээр бий болгоно гэдгээ мэдэгдээд байгаа ба эдгээр ажилд авах иргэдийн 47 мянга орчим нь ахлах ангиа төгссөн боловсролтой ажилчид байхаар тооцоод байна. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшээгүй  ч мэргэжлийн ажилчин болох ажилчдыг энэ удаа ихээхэн хэмжээгээр  ажилд авахаар тооцоод байна. Энэ жил хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэх салбарыг автомашин , орчин үеийн  технологиуд , төрөл бүрийн дэлгэц  , цахилгаан холбоо , төмрийн үйлдвэрлэл зэрэг салбарууд тэргүүлж байгаа ба хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилийнхээс даруй 7%-иар өссөн гэжээ. Хамгийн их ажлын байр шинээр бий болгож буй компани нь Самсунг групп байгаа ба тэд энэ жил нийтдээ 26 мянган ажилчин авах  болсон байна.

Б.Бурам

 

Сэтгэгдэл бичих