Праг хотод томоохон дэлбэрэлт боллоо

Чехийн нийслэл Праг хотод орших олон давхар барилгад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 35 хүн гэмтэж бэртжээ. Дэлбэрэлт нь Прагын эртний түүх соёлын өвд хамаарагддаг дөрвөн давхар барилгад болсон байна. Хий хадгалж байсан сав дэлбэрч барилгад гал гарсан бөгөөд нэлээд хүчтэй байсан тул барилгын ханын зарим хэсгийг нурааж, ойролцоох барилгын цонхнуудыг хагалжээ.

Хотын даргын зүгээс дэлбэрэлтийн шалтгааныг хий алдагдсантай холбон тайлбарлажээ. Түүнчлэн хүчтэй дэлбэрэлтийн улмаас тус барилгын нэг давхрын тааз нурсан бол эсрэг талын барилгуудын цонх нь хагарсан байна. архадсан хүмүүсийн дийлэнх нь барилгын цонхны шилэнд зүсэгдсэн байна. Тэдэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор хотын аврах албаныхан иргэдийн аюулгүй байдлын үүднээс 230 гаруй хүнийг ослын газраас нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн 0.5 сая ам.долларын хохирол учирлаа хэмээн тооцоолжээ. 

Х.Төгөл

Сэтгэгдэл бичих