Таксинд мартаж буусан эд зүйлсийг буцааж өгөхгүй бол жолооны эрх хасна

 

Сөүл хотод байх таксийн жолооч нар  зорчигч нарын таксигаар үйлчлүүлээд мартаж буусан 10 эд зүйлс бүрийн 6-г нь эзэнд нь буцааж өгөхөөр мэдүүлдэг гэсэн судалгааны хариу гарчээ.

Өнгөрсөн жил л гэхэд Сөүл хотын таксиний жолооч нар  зорчигчдын мартсан 551 эд зүйлсийг хотын захиргааны дэргэдэх Мартсан эд зүйлс олж өгөх төвд өгч , үүний 59.3%  нь эзнээ олж байсан юм байна. Зорчигчдын ихэнх нь буюу 60% нь таксинд гар утас, нөөтбүүкээ, 15%  нь түрийвчээ ,  8% цүнхээ, 3% нь хувцасаа мартдаг ба Сөүл хотын захиргаанаас,  таксиний  жолооч нар хэрвээ зорчигчдын мартаж буусан эд зүйлсийг буцааж өгөхгүй бол жолооны эрхийг хаах хүртэл арга хэмжээ авахаар боловсруулж байгаа гэнэ.  Зорчигч буухад төлбөрийн бичиг  хэвлэж өгдөг  автомат машины одоогоор хэлдэг үгийг өөрчлөн , таксинаас буухдаа мартаж санасан зүйл байгаа эсэхээ дахин нэг шалгаарай гэж хэлдэг болох ба жолооч нар ч зорчигчийг буухаас өмнө юм мартсан эсэхийг  өөрийн биеэрээ шалгаж үзэж байх журамтай болох юм байна.

Б.Бурам

 

Сэтгэгдэл бичих