Солонгосчуудын хамгийн үнэтэй хөрөнгө нь 28 тэрбум 900 сая воны үнэтэй

Солонгос улсын хамгийн  үнэтэй эд хөрөнгөөр 28 тэрбум 900 сая воны үнэтэй Супер компьютер-3  бүртгэгджээ.  Энгийн компьютерээс 140 мянга дахин их үйлдлийг нэгэн зэрэг хийж , өгөгдсөн мэдээллийг агшин зуур боловсруулан олон төрлөөр  гаргаж чаддаг Супер компьютерийг  гадаадын IBM, NEC, Cray зэрэг компаниуд ,  Солонгосын  2 компанитай  хамтран 5 жил ажилласны эцэст бий болгосон бөгөөд одоогоор Солонгосын Цаг агаарын судалгаа шинжилгээний төв дээр ашиглагддаг юм байна. Энэхүү компьютерийн тусламжтайгаар Солонгосын анхны хиймэл дагуул болох Нархуг хөөргөх өдөр, цагийг  тооцоолж байсан бол жирийн  үед Солонгос улсын  цаг агаарын байдлын тухай мэдээллийг  урьдчилан тооцоолж гаргадаг байна. Үүний дараах үнэтэй зүйлээр Тэгү хотын Их  сургуулийн дэргэдэх Солонгосын өв соёлын төвд хадгалагдаж буй 6 тэрбум 900 сая воноор үнэлэгдэх  эртний эд зүйлс , Пусан  хот дах Пусан гүүрэн дээр байрлуулсан газар хөдлөлтийг хэмжиж байх 5 тэрбум 800 сая воны үнэтэй төхөөрөмжүүд орж байна.

Тус улсын мэдлийн хамгийн үнэтэй барилгаар Сежунг хотод баригдсан шинэхэн Захиргааны төв оржээ.  Хамгийн их эд хөрөнгөтэй төрийн байгууллагуудад   Сөүл хотод байрлах Ерөнхий сайдын алба, Төлөвлөгөө эдийн засгийн яам , Зам тээвэр , аялал жуулчлалын яамдууд багтаад байна. Улс хамгийн их зардал гаргаж  барьсан  гүүр нь Инчондэгю , хурдны зам нь Кёнгбу хурдны зам юм байна.

Б.Бурам

 

 

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

Сэтгэгдэл бичих