Нидерландын гүнж Биатрикс хүүдээ эрх мэдлээ шилжүүллээ

Нидерландын  гүнж Биатрикс өөрийн хүү хунтайж Уиллиам Александрт эрх мэдлээшилжүүлэн өгч байна. Энэхүү тэмдэглэлт  үйл явдлыг улс орон даяараа өргөн тэмдэглэж байгаа юм. Гүнж Биатрикс өдгөө 75 настай бөгөөд 33 жилийн турш энэхүү эрхэм дээд  буюу хаан ширээнд заларч байгаа билээ.

Ээжийнхээ эрх мэдлийг залгамжан авч байгаа Уиллиам Александр өдгөө 46 настай.  1890 онд III Уиллиам насан эцэслэснээс хойш Недэрланд улс хатан хаан залгамжилж ирсэн. Харин Уиллиам Александр маш олон жилийн дараагаар анх удаагаа улсынхаа хаан болж байгаагаараа онцлогтой. Түүнийг ийнхүү хаан ширээнд заларч байгаад Нидерландын бүх ард түмэн гүнээ хүндэтгэлтэй хандаж байгаа. Түүнийг энэ цаг үедээ алдар суугаа мандуулсан хаантан болохыг иргэд нь ерөөж байна.

Өнөө өглөө албан ёсоор гүнж Биатрикс эрх мэдлээ шилжүүлж хүү Уиллиамдаа шилжүүлсэн юм. Уиллиамийн тангараг өргөх ёслолын үзэхээр парламентын ордны гадаа хүмүүс баярын жасгаал хийжээ.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих