Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 02, Лхагва
АНЭ-ийн ерөнхийлөгч Их Британид айлчилж байна

АНЭ-ийн ерөнхийлөгч Их Британид айлчилж байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

 Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Их Британид айлчилж байна. Ерөнхийлөгч Шейх Халифа аль- Нахайян өнөөдөр Виндсор шилтгээнээ хатан хаан II Элизабеттай уулзаж байгаа. Харин тэрбээр маргааш Английн ерөнхий сайд Девид Кемэронтой уулзах юм. АНЭ-ийн төрийн тэргүүн өмнө нь 2010 онд Их Британид айлчилж байсан. Харин түүнээс өмнө АНЭ-ийн өмнөх ерөнхийлөгч 1989 онд энэ улсад айлчлал хийж байсан ажээ.

Айлчлалын хүрээнд хоёр орны найрамдалт харилцаа болоод батлан хамгаалахын салбарт хамтрах талаар яригдана хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.

Түүнчлэн айлчлалын далимд Дубайд хар тамхины хэргээр ял эдлэж буй гурван Британи залуугийн асуудлыг ч мөн ярилцах ажээ. Тэдгээр гурван залуу бүгд дөрвөн жилийн ял шийтгүүлсэн юм. Мэдээж хэрэг энэ уулзалтаар дамжуулан ялтан солилцох журмаар тэдгээр гурван залууг эх оронд нь ялыг нь эдлүүлэх боломж байгаа эсэх талаар ярилцна. АНЭ улс бол Их Британийн нэлээд томоохон экспортлогч орон.     

Х.Төгөл

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий Өчигдөр

Сэтгэгдэл бичих