Алжирын ерөнхийлөгч зүрхний шигдээсээр өвчилжээ

Алжирын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика өнгөрсөн бямба гарагт зүрхний шигдээс болжээ. Түүнийг Парисын нэгэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Алжирын эрх баригчид ард түмэндээ хандан Ерөнхийлөгчийн өвчин ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болохгүй гэж мэдэгдсэн байна. 

Алжирын Ерөнхий сайд Абдельмалек Селлаль “Бутефликагийн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн, гэхдээ ерөнхийлөгч одоо зүгээр байгаа, амь насанд нь аюулгүй болсон” хэмээн ярьжээ. Эмч нар 76 настай улстөрчид сайтар амрахыг зөвлөсөн байна. А.Бутефлика нь 1999 онд Алжирын Ерөнхийлөгч болсон бөгөөд үүнээс хойш 2004, 2009 онд дахин сонгогдоод байгаа юм. 

Х.Төгөл 

Сэтгэгдэл бичих