Шницель хийх

Тахианы махыг хальсыг нь хуулж, махны машинаар хоёр удаа машиндаад, дээрээс нь цөцгийн тос, тахианы дотор өөх, сүү, давс хийж хутгана. Хэсгийг таслан авч хэлбэр оруулан хавтгайлж элдээд, талхны хатаамалд өнхрүүлэн хоёр талаас нь тосонд шарна. Өндгийг цөцгийтэй хольж хутган, дутуу болгон шарж, омлет бэлдэнэ. Омлетийн голд шарсан шницелийг хийж, омлетоор дугуй хэлбэр гарган ороогоод, шарах шүүгээнд хийж шарна. Шницелийг төрөл бүрийн ногоогоор хачирлаж, яншуйгаар чимэглэж өгвөл зохимжтой.
Орц:
Тахианы мах 400 гр, цөцгийн тос 50 гр, сүү 2 х/х, талхны хатаамал 4 х/х, өндөг 3 ш/омлетонд 2 ш, шницельд 1 ш/, хайлуулсан тос 2 х/х, цөцгий 1 ш/а, давс хэрэглэх хэмжээгээр хийж болно.

Сэтгэгдэл бичих