Ерөнхийлөгч илтгэл тавьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” хэрхэн шилжих талаар, төр яагаад томорсон шалтгааны талаар илтгэл тавьж байгаа юм. Тэрээр уулзалтад оролцогчдын дунд “Манай төр том төр мөн үү” гэсэн санал асуулга явуулахад санал асуулгад оролцогчдын 37 хувь нь “том төр мөн” хэмээн хариуллаа. Мөн өнөөдрийн уулзалт хоёр зорилготой, “эдийн засгаа хэрхэн өсгөх вэ, төрөө яаж засах вэ” гэдгийг онцолсон юм.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих