Европын Холбооны кино өдөрлөг манайд эхэллээ

Европын Холбооны кино өдөрлөг Монгол улсад дөрөв дэх удаагаа, энэ сарын 17-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Төлөөлөгчийн Газар, “Блакбокс” театр болон "Глоб интернэшл" төвтэй хамтран зохион байгуулж байна.

Жил бүр ЕХ-ны гишүүн орнууд кино өдөрлөгт зориулан шинэлэг, олон нийтэд хүрч чадсан, амжилт гаргасан нэг киногоор оролцож Европын улсуудын кино урлагын онцлог, дэвшилтэт талуудыг үзүүлэхийг зорьсон юм.

Энэ жилийн кино өдөрлөгт Монгол улсад Элчин сайдын яамтай,мөн Монгол улстай эдийн засаг, улс төр, урлаг, соёлын хүрээнд олон жил харилцаатай байж ирсэн ЕХ-ны Литв, Чех, Герман, Унгар, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын кино сонгон үзэгчдэд толилуулна.

Үзвэрийн Хуваарь

2013.11.17 Ням Гариг

17:00 - УБ Лам (Латв)зевхвн урилгаар 19:30 - Иргэн Хавел (Чех)

22:00 - Чаддаг юм бол гүй (Герман)

2013.11.18 Даваа Гариг

18:00 - Сүүлийн Аялгуу (Унгар)

20:30 - Хөтөч (Грек)

2013.11.19 Мягмар Гариг

18:00 - Үл харагдах орчин (Люксембург) 20:30 - Чи бас би (Франц)

22:30 - Мөөг түүсэн нь (Эстон)

2013.11.20 Лхагва Гариг

18:00 - Хэнриетэ эдлэн (Австри)

20:30 - Төсөөлөл (Польш)

22:30 - Хайр ба уур хилэн (Дани)

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих