Д.Болд 35 нас хүрлээ

Өнөөдөр“Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр 35 нас хүрч буй бөгөөд “Хорвоо бүх талаараа ав адилхан хоёр хүнийг хэзээ ч терүүлдэггүй юм. Намайг энэ хорвоод төрүүлж өсгөсөн ээж, аав хоёртоо би хайртай” хэмээн мэндчиллээ.

Монголын рок, попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж чадсан авьяаслаг уран бүтээлчдээ үзэгч, сонсогч мянга мянган фенүүд нь цахим хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлж байгаад маш их баярлаж байна гэдгээ мөн илэрхийлжээ. Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэе.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих