Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зөв гэв

Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Их Сургуулийн удирдах зөвлөлбүтцийн өөрчлөлт хийж байгаад шүүмжлэлтэй хандсан санал олон ирсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаасэнэ асуудлыг хууль эрх зүйн талаас судлан үзэж, оюутан хохироохгүй байх, тэдний эрх ашигт нийцүүлэх зарчим баримтлана гэсэн хариулт өглөө.

Хөдөө орон нутаг болон нийслэлд эмнэлгийн байгууллагынүйлчилгээ муу, хүнд суртал ихтэй байгаа тухай гомдолнэлээд ирсэн байна. Нийслэлд өвлийн улиралд автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал асуулга явуулж байгаатай холбоотойгоор иргэд олноор хандлаа. 11-11 төвд хандсан иргэдийн дийлэнх нь дугаарын хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх нь зөв гэсэн саналтай байна.

Б.Золбоо

Сэтгэгдэл бичих