“Нарантуул”-ын хохирлын хэмжээг 10.4 тэрбум гэж тогтоожээ

“Нарантуул” худалдааны төвд өнгөрсөн наймдугаар сарын 23-ны үүрээр гал гарч, тус захын эзэн болон олон арван түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүний амь эрсэдсэн. Тэгвэл энэ галын улмаас нийт 448 хүнд 10.4 тэрбум төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Мөн энэ сарын 9-ны 23:00 цагийн үед ЧД-ийн 12-р хороонд байрлах “Нарантуул-2” худалдааны төв шатаж, гал гарлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн газрын болон Онцгой байдлын албан хаагчид, Нийслэлийн цагдаагийн газар, ЦЕГ, хэв журам хамгааалах газар, Мөрдөн байцаах газрын албан хаагчид үзлэг хийж ажилласан билээ. Улмаар цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүн гаргаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хохирлын хэмжээ одоогоор тодорхой болоогүй байна.

Б.Цэлмэг

Сэтгэгдэл бичих